Thursday, May 6, 2010

5-р сарын 6нд/ Миний амьдралын хамгийн муухай өдрийн нэг/





Өнөөдөр явж үсээ засуулаа. Засуулах гэж ч дээ нэг хяргаад л өнгөрсөн. Энэ бүхэн бүгд ээжээс л болсон. Миний үс ийм байна тийм байна гэж дандаа л гоочилно. Цуг яваад засуулах юм бол сармагчин болгочихно. Өнөөдөр арай гайгүй хүн төрхнөөс буцаад сармагчинруу шилжээд бүүр дор болчихлоо. Би энэ аймшигтай өдрийг ойрын 1 жилдээ мартахгүй Үсээ буцаад ургаж дуустал байхаа. Ээжийн минь хувьд өмнө ч намайг ойлгодоггүй байсан одоо ч ойлгохгүй байгаа ирээдүйд ч адил байхаа. Том болох тусам улам л сонин болоод байх юм.


Засуулж байхал төрсөн тэр мэдрэмж

Нэг их хачин байсан л даа. Яг хайчилж байхад нулимас урсаад нэг тиймэрхүүл байсан. Зарим хүмүүс унгаад Ямар тэнэг банди вэ? Нэг үс гэх л байх. Гэхдээ надаа тийм биш. Газар унах ширхэг үс ч гэсэн миний хувьд их чухал. Харин миний аав ээж энийг ойлгох болоогүй байх шиг байна. Харин ойлгох цагт нь би аль хэдийн үхээд далд орчихсон байх байлгүй.

No comments:

Post a Comment